logo
  • Нүүр
  • Нууцлалын бодлого

“Cassette” Аппликейшний нууцлалын бодлого

1. Бодлогын хүрээнд зохицуулах асуудлууд

1.1 Энэхүү бодлогоор Cassette аппликейшний Хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах, хадгалах, боловсруулах, ашиглахтай холбоотой асуудлуудыг зохицуулна.

2. Хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах. Дараах мэдээллүүдийг Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд тооцно:

2.2 Cassette аппликейшнд бүртгүүлэх үед оруулсан нэр, нас, нууц үг, цахим шуудангийн хаяг;

2.3 “Gmail” -р бүртгүүлсэн тохиолдолд, Хэрэглэгч тэдгээрт нийтэд нээлттэйгээр тохируулсан хувийн мэдээлэл;

2.4 cassette аппликейшнд төлсөн төлбөрийн мэдээлэл;

2.5 Аппликейшн дээр хийгдсэн үйлдлүүд (үзсэн контентын төрөл гэх мэт);

2.6 Контент болон үзвэрүүд

3. Хэрэглэгчийн мэдээлэл ашиглах. Cassette аппликейшн дараах зорилгуудаас бусдаар Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглахгүй:

3.1.1 Үйлчилгээгээ сайжруулах буюу шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх;

3.1.2 Контентын агуулга, төрлийг баяжуулах;

3.1.3 Хэрэглэгчийн сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох;

3.1.4 Дээрх зорилгуудын хүрээнд статистик, судалгаа боловсруулах.

3.2 Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуульд заасны дагуу Cassette нь мэдээлэл хариуцагч болохынхоо хувьд хэрэглэгчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглахгүй байх, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу “Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам”-ыг дотоод үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.

3.3 Хэрэглэгч таны мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх болно.

4. Бид зохисгүй үг, хараалын үгсийг хасаж, насны онцлогт тохирсон контент бэлддэг.

5. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах болон устгах

5.1 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болох Cassette аппликейшний “Amazon EC2” дээрх серверт хадгалагдана.

5.2 Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг аппликейшн шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй.

5.3 Хэрэглэгч өөрийн зүгээс мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг Хэрэглэгч өөрөө хариуцна.

5.4 Хэрэглэгч аппликейшны "Миний" цэс дээр дотор байрлах "Хэрэглэгчийн бүртгэл устгах" товчлуур дээр дарж өөрийн сошиал хаягийн мэдээлэл, банкны гүйлгээний мэдээлэл болон бусад мэдээллүүд нь өгөгдлийн сангаас бүрэн устгагдах болно.

5.5 Хэрэв хэрэглэгчийн бүртгэлийг устгасан тохиолдолд аппликейшнд дахин бүртгэл үүсгэх тохиолдолд өмнөх мэдээлэл дахин сэргэхгүй.

6. Нууцлалын бодлогын шинэчлэлт

6.1 Бид цаашдын шинэчлэл, нөхцөл байдлаас хамаарч нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөлөө өөрчилж, сайжруулж болох ба ингэсэн тохиолдолд тухай бүрд нь өөрийн аппликейшнаар дамжуулж мэдэгдэнэ.

Асууж тодруулах зүйл гарвал дараах хаягуудаар холбогдоно уу.

E-mail: mandakh1111@gmail.com

Утас: (976) 88787304

Баянгол дүүрэг, 9-р хороо, 45-98 Улаанбаатар хот, Монгол улс