logo
  • Нүүр
  • Үйлчилгээний нөхцөл

“Cassette” Аппликейшний үйлчилгээний нөхцөл

1. Гишүүнчлэл

Манай сайтад гишүүнээр элсэхдээ хувийн мэдээллээ үнэн зөв бөглөх үүрэгтэй. Хэрэглэгч өөрийн мэдээллийн үнэн бодит байдлын хариуцлагыг өөрөө хүлээнэ.

2. Хэрэглэгчийн бүртгэл, нууц үг

Бүртгүүлсэн хэрэглэгчид өөрийн бүртгэлийг өөрчлөх эрхтэй. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй холбоотой мэдээллүүд болон нууц үгээ алдахаас сэргийлж, бусдад дамжуулахгүй байхыг анхаарна уу. Бусдад алдсанаас үүсэх аливаа асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна. Бүртгэл үүсгэхдээ эргэх холбоо/нууц үг сэргээх зэрэг/-ны аюулгүй байдлын үүднээс өөрийн албан ёсны цахим шуудангийн хаягийг ашиглана уу.

3. Хэрэглэгчийн үйл ажиллагаа

Гишүүн болохоос өмнө тухайн үйлчилгээний үнэ, контентын агуулга болон хэмжээ, бусад холбогдох нөхцөлтэй сайтар танилцсан байх шаардлагатай. Зарим контентуудын хувьд насны хязгаартайг анхаарна уу.

4. Төлбөр тооцоо

a. Хэрэглэгч та дансны нэр, дугаар болон гүйлгээний утгын зааврыг Cassetta app сайтын төлбөр төлөх хэсгээс харна уу.

b. Таны төлсөн төлбөр 30 хоногоор тооцож бодогдоно.

5. Cassetta app вэб сайтын үйл ажиллагаа

a. Контентуудын чанар нь хэрэглэгчийн ашиглаж буй төхөөрөмж болон интернэтийн хурднаас хамааран дүрслэлийн хувьд харилцан адилгүй байх магадлалтай.

b. Хэрэглэгчдийн таатай байдлыг хангах үүднээс үйлчилгээний нөхцөл, видео сан, веб болон апликейшны бүтэц, харагдах байдалд өөрчлөлт орж болно.

6. Ашиглах журамд өөрчлөлт орох.

a. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний ашиглах журамд өөрчлөлт оруулах эрхтэй байна.

7. Хандах эрх

Та өөрийн бүртгэлээрээ нэг төхөөрөмжид нэвтрэх (login хийх) боломжтой. Бусад тохиолдолд таны бүртгэлийг бусдад алдагдсан байж болзошгүйд тооцон нэвтрэх эрхийг хаах болно.

8. Хариуцлага

Гэнэтийн, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас шалтгаалж үйлчилгээ тасалдаж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчийн эрх ашгийг нэн түрүүнд хамгаалахаар бүхий л боломжит арга хэрэгслээр үйлчилгээг сэргээх талаар ажиллана. Түүнчлэн үйлчилгээ үзүүлэгч нь таны данс, бүртгэл, хэрэглэгчийн эрхэд учрах гадны нөлөөтэй хохирол, вирус, халдлагаас хамгаалах баталгаа өгөхгүй бөгөөд үүнтэй холбоотой үүссэн аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй болно.

Асууж тодруулах зүйл гарвал дараах хаягуудаар холбогдоно уу.

E-mail: mandakh1111@gmail.com

Утас: (976) 88787304

Баянгол дүүрэг, 9-р хороо, 45-98 Улаанбаатар хот, Монгол улс